Мэдээ мэдээлэл

Алтан гадас одонгоор шагнагдлаа

Share on facebook
Facebook
Share on google
Google+
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn

       Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, 2019 оны 10 дугаар сарын 30-ны билигт сайн өдөр “Огоот” ХХК-ийн Автын цахилгааны инженер Ноосой овогтой Самдан нь Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.
     Н.Самдан нь уул уурхай болон авто тээврийн салбарт тасралтгүй 33 жил ажиллаж, олон жилийн ажлын дадлага туршлагаараа хамт олондоо үлгэр дууриалал үзүүлж ажиллахын зэрэгцээ, компанийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээ, үйл ажиллагааг саатал, зогсолтгүй явуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
     Төрийн дээд одонгоор шагнагдсан эрхэм Н.Самдан танд хамт олны зүгээс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Бусад мэдээ

Алтан гадас одонгоор шагнагдлаа

       Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол

Барилгын шав тавих ёслол

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах салбараа байгуулахаар барилгын шав тавих ёслол амжилттай болж, барилгын суурь тавих ажлаа “Бүтээгч” ХХК-иар гүйцэтгүүлж эхлүүлэн,

Спорт наадам

Очир Ундраа группийн “СПОРТ НААДАМ” 2019.10.04-нөөс 06-ний өдрүүдэд “Бахархал-Эв нэгдэл” уриан доор 10 компанийн 21 багийн 410 тамирчин, спортын 5 төрлөөр цом,