Огоот

АВТО ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

avto-teewer
АВТО ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

FAW маркийн 45 тонн даацтай, чиргүүлтэй автомашин, 40-60 тонн даацтай трайллер, 20 болон 40 тонн чингэлэг тээвэрлэх зориулалтын чиргүүл, 46000 литр шатахуун тээвэрлэх авто цистерн, хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөх хөргөгчтэй автомашин, 40 тонн даацтай өөрөө буулгагч, тэсэлгээний цооног түгжигч автомашин, уул уурхайн бага оврын техник тоног төхөөрөмж зэрэг техникүүдээр аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, сургаж мэргэшүүлсэн, тухайн ангиллаар олон жил ажилласан, туршлагатай, тэсрэх материалтай харъцах чиглэлээр суралцаж, мэргэшсэн жолооч ажилтнуудаар үйлчилнэ. Тээврийн бүх хэрэгслүүдийг Монгол орны хүйтний улиралд зориулан тоноглосон бөгөөд захын дамжуулагч дефференциал цоожлогчтой хойд тэнхлэг, кабины нэмэлт пар, машин хүйтэнд асаагч халуун тогоо, машин бүр 4 ширхэг запас дугуй, канат, дугуйн ивүүр, брезент, цас шаварт хэрэглэх дугуйн гинж гэх мэт шаардлагатай бүхий л хэрэгсэлээр тоноглогдсоноос гадна аюулгүй байдлыг сансрын холбоо болон GPS хяналтын сүлжээнд холбон байнга хянаж ажилладаг. Бид тусгай зөвшөөрөл бүхий тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслүүдийг цагдаагийн довтлогч, тээвэр хянагч нарын иж бүрэн хамгаалалтын дор тээшийг битүүгээр лацдаж, цоожилж, аюулгүй байдлыг бүрэн ханган тээвэрлэж байна.