Огоот

Техник хангамж

tehnik
ТЕХНИК ХАНГАМЖ
Мэргэжлийн чадварлаг засварын механик инженерүүд, автомашины хөдөлгүүр, агрегатын засварчид, авто цахилгаанчин, цахилгаан болон хийн гагнуурчин зэрэг мэргэжлийн ажилтнууд энэ хэсэгт хамаарах бөгөөд засварын иж бүрэн багаж тоног төхөөрөмж, хэрэгслээр тоноглогдсон засварын газарт (суурин өрөм, точель, дугуй засварлах бүрэн хэрэглэл, багаж түлхүүрүүд, диски, дөш болон зөөврийн компрессор, таслагч, өрөм, хагас автомат гагнуурын аппарат, бусад багаж хэрэглэлүүд техник хэрэгслийн ээлжит үзлэг шалгалтыг хийж, гэмтлийг түргэн хугацаанд оношлон засварлаж байна. Мөн тээврийн замд гэмтэл саатал гарсан тохиолдолд засварын бүрэн тоноглолтой явуулын үйлчилгээний машин, засварын баг дуудлагаар очин ажиллаж  шуурхай засвар үйлчилгээ хийж мөн ачаа тээврийн үйлчилгээг доголдолгүй түргэн шуурхай хүргэхийн тулд өөрийн агуулахад
сэлбэг материалыг 6 сараас -1 жилийн нөөц хадгалж ажиллаж байна. Бид өөрсдийн үйлчилгээг иж бүрэн засвар үйлчилгээтэйгээ хариуцдаг.