![](https://ogoot.mn/wp-content/uploads/2021/06/zurag-300x199.jpg)
Алтан гадас одонгоор шагнагдлаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар,
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн бүхий л үйл ажиллагаандаа байнгын шинэчлэл, сайжруулалтыг хийж, цэвэр, тунгалаг, шударга, ил тод, ёс зүйтэй байх зарчмыг дээдлэн чанд баримталж ирсэн бөгөөд хөгжихийн төлөө эрхэм мэргэшсэн хамт олон, хамтрагч, үйлчлүүлэгч байгууллагуудын тусламжтайгаар, стандартыг манлайлан нэвтрүүлэх замаар найдвартай үйл ажиллагаатай техникээр тусгай зориулалтын ачаа тээвэр болон уул уурхайн бусад түүхий эд, тоног төхөөрөмжийг тээвэрлэх чиглэлээр ажилладаг. Мөн хэрэглэгчийн цаг зардлыг хэмнэсэн, аюулгүй найдвартай, чанартай үйлчилгээг харилцагчдадаа хүргэж, үргэлж, алхам бүртээ хэрэглэгчдийнхээ итгэл, өрсөлдөгчдийнхөө хүндлэлийг хүлээж ажиллахыг эрмэлзэж ажилласны үр дүнд өдгөө бизнесийн салбар, зах зээлүүддээ өөрсдийн нэр хүнд, байр сууриа аль хэдийнээ олж, бататган бэхжүүлээд байгаа билээ.
Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж, бидний ололт амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт ажилтнууд хамт олон болоод эрхэм харилцагч, хамтрагч, түншүүддээ талархал илэрхийлж, та бүхнийхээ өрнүүн их ажил үйлсэд өндөр амжилт, хөгжил дэвшлийг хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе!
Огоот ХХК нь Очир Ундраа ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан группийн химийн бодис болон уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгсэлээр аюулгүй, найдвартай тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн олон жилийн туршлагатай үндэсний компани юм.
Хэрэглэгч бүрийн эхний сонголт байна.
Хэрэглэгчийн цаг, зардлыг хэмнэсэн, аюулгүй, найдвартай үйлчилгээг үзүүлж, тэдний талархлыг хүлээж ажиллана
- Хэрэглэгчдийн сэтгэл ханамж
- Үнэнч шударга байдал
- Бүтээлч байдал
- Хариуцлагатай байдал
- Өрсөлдөх чадвартай байдал
- Хүндэтгэлтэй байдал
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар,
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах салбараа байгуулахаар барилгын шав тавих ёслол амжилттай болж, барилгын суурь тавих ажлаа “Бүтээгч” ХХК-иар гүйцэтгүүлж эхлүүлэн, хамтран ажилаж байна.
Очир Ундраа группийн “СПОРТ НААДАМ” 2019.10.04-нөөс 06-ний өдрүүдэд “Бахархал-Эв нэгдэл” уриан доор 10 компанийн 21 багийн 410 тамирчин, спортын 5 төрлөөр цом, 10 багц медалийн