Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн бүхий л үйл ажиллагаандаа байнгын шинэчлэл, сайжруулалтыг хийж, цэвэр, тунгалаг, шударга, ил тод, ёс зүйтэй байх зарчмыг дээдлэн чанд баримталж ирсэн бөгөөд хөгжихийн төлөө эрхэм мэргэшсэн хамт олон, хамтрагч, үйлчлүүлэгч байгууллагуудын тусламжтайгаар, стандартыг манлайлан нэвтрүүлэх замаар найдвартай үйл ажиллагаатай техникээр тусгай зориулалтын ачаа тээвэр болон уул уурхайн бусад түүхий эд, тоног төхөөрөмжийг тээвэрлэх чиглэлээр ажилладаг. Мөн хэрэглэгчийн цаг зардлыг хэмнэсэн, аюулгүй найдвартай, чанартай үйлчилгээг харилцагчдадаа хүргэж, үргэлж, алхам бүртээ хэрэглэгчдийнхээ итгэл, өрсөлдөгчдийнхөө хүндлэлийг хүлээж ажиллахыг эрмэлзэж ажилласны үр дүнд өдгөө бизнесийн салбар, зах зээлүүддээ өөрсдийн нэр хүнд, байр сууриа аль хэдийнээ олж, бататган бэхжүүлээд байгаа билээ.

Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж, бидний ололт амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт ажилтнууд хамт олон болоод эрхэм харилцагч, хамтрагч, түншүүддээ талархал илэрхийлж, та бүхнийхээ өрнүүн их ажил үйлсэд өндөр амжилт, хөгжил дэвшлийг хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе!

 

Б.Батсүх
Огоот ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Who We Are

Компанийн танилцуулга

Огоот ХХК нь Очир Ундраа ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан группийн химийн бодис болон уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгсэлээр аюулгүй, найдвартай тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн олон жилийн туршлагатай үндэсний компани юм. 

 Манай хамт олон 2019 оны байдлаар 90 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг бөгөөд тээвэрлэлт, засварын ажил үйлчилгээнд мэргэшсэн, хамгийн арвин туршлагатай, ажил үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж, сайн практик туршлагууд дээр үйл ажиллагаагаа явуулдаг. 
Огоот ХХК нь хэрэглэгч төвтэй бодлогыг баримталж ажилладаг бөгөөд тэдний санал, бодлыг байнга сонсож, ойр, нягт уялдаатай ажиллахыг зорьдог юм.  Бид бүхий л аймаг, орон нутагт тээвэрлэлт хийсээр ирсэн ба тээвэрлэлтэнд жилдээ 28-30 сая тн.км-ын ачаа тээврийн ажил гүйцэтгэх, 2.8-3 сая тн.км-ын шатахуун тээврийн ажил гүйцэтгэх, техникийн засвар үйлчилгээнд 120-150 ширхэг хөдлөх бүрэлдэхүүнд урсгал, дунд засвар хийх хүчин чадалтай юм.
Огоот ХХК нь
  • “Хуулиа дээдлэн орлого, татвараа үнэн зөв тайлагнадаг байгууллага” 
  • “Тэргүүний татвар төлөгч”, 
  • “Шилдэг харилцагч”
  • МҮХАҮТ-ын “ТОП 150 аж ахуйн нэгж”
  • Нийгмийн даатгалын “Тэргүүн оюу” нийгэмлэгийн дээд шагналт “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээсэн хамт олон” цом, өргөмжлөлүүдийг тус тус хүртсэн.

Огоот

Алсын хараа

Хэрэглэгч бүрийн эхний сонголт байна.

Эрхэм зорилго

Хэрэглэгчийн цаг, зардлыг хэмнэсэн, аюулгүй, найдвартай үйлчилгээг үзүүлж, тэдний талархлыг хүлээж ажиллана

Үнэт зүйлс

- Хэрэглэгчдийн сэтгэл ханамж
- Үнэнч шударга байдал
- Бүтээлч байдал
- Хариуцлагатай байдал
- Өрсөлдөх чадвартай байдал
- Хүндэтгэлтэй байдал

Компанийн танилцуулга