Огоот

Төслүүд

tosol

ТӨСЛҮҮД
Бид “Мера” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Энержи ресурс ХХК-ийн Ухаа худгийн нүүрсний уурхай, Баруун нарангийн нүүрсний уурхай, Эрдэнэс таван толгой ХК-ийн Эрдэнэс таван толгойн нүүрсний уурхай, Өмнөговь аймгийн Мандал‑Овоо сумын нутаг дахь Олон овоот гоулд ХХК-ийн Олон овоот алтны уурхай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай, Дундговь аймгийн Мандах сумын нутаг дахь Монголын Алт ХХК‑ийн Цагаан суварга алтны уурхай, Багануур дүүргийн “Багануур” ХК-ийн нүүрсний уурхайд ажиллаж буй үйлдвэрлэлийн болон өрөмдлөг, тэсэлгээний салбаруудад үйлчилгээ, тээвэрлэлт хийж байна. Улаанбаатар хотын Налайх дүүргийн тэсрэх бодисын Т11 үйлдвэрийн агуулахаас тэсрэх бодис тээвэрлэн хүргэх, мөн уурхайн салбаруудад тэсэлгээний ажилтай холбоотой дотоод тээвэр (тэсрэх материалын түр агуулахаас уурхайн өрөмдсөн талбайд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, ажилчид хүргэх гэх мэт), гадаадаас импортоор ирж буй тэсрэх бодисыг хилийн боомтоос болон төмөр замын өртөөнөөс агуулахад тээвэрлэн хүргэх, тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хийх, албаны хэрэгцээнд суудлын автомашины үйлчилгээг үзүүлж ажилладаг.